uncategorized

Д.Батгэрэл UFC-гийн гурван тулаанд дараалан хүнд цохилтоор яллаа

Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо UFC /Ultimate Fighting Championship/-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин “Шуурга” хочит Д.Батгэрэл дөрөв дэх тулаанаа хийлээ.
Сүүлийн хоёр тулааны өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор ялсан тэрээр энэхүү цувралаа гурван тоглолт болгон сунгалаа.
Тулаан АНУ-ын Лас Вегаст “UFC Fight Night: Holm vs. Dumont” буюу “UFC Fight Night 195” арга хэмжээний үеэр болсон.
9-2-0 амжилттай явсан Д.Батгэрэлийн ширүүн тулааны ээлжит хохирогч нь  14-8-0 амжилттай байсан “Killer B” хочит АНУ-ын Брандон Дэвис байлаа.
Тулаан ердөө хоёр минут үргэлжилсэн бөгөөд Д.Батгэрэл ээлж дараалсан довтолгоогоор өрсөлдөгчөө унагаж ялалтын тоогоо 10 болгон нэмлээ.
2019 оны есдүгээр сараас хойш UFC-д тулаан хийгээгүй Дэвис “Gulf Coast MMA” холбоонд дөрвөн тулаан хийж ялаад байсан юм.
Өдгөө 31 настай, холимог тулааны өдөн жин /Bantamweight 55,7-61,2/-д тулалддаг Д.Батгэрэл
2020 оны гуравдугаар сарын 7-нд Гидо Каннеттиг эхний үеийн 3 минут 01 дэх секундэд
2021 оны дөрөвдүгээр сарын 24-нд Кевин Нативидадыг эхний үеийн 50 дахь секундэд
2021 оны аравдугаар сарын 17-нд Брандон Дэвисийг эхний үеийн 2 минут 01 дэх секундэд тус бүр хүнд цохилтоор яллаа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!