Нийгэм

“Камертон” хамтлагийн тоглолттой холбоотойгоор С.Амарсайхан, Д.Сумъяабазар нар мэдээлэл хийнэ

“Камертон” хамтлаг “Zaisan Hill Event Hall”-д тоглолтоо хийсэн нь олны шүүмжлэл дагуулж буй. Тус тоглолт НОК-ын зөвшөөрөлгүйгээр зохион байгуулсан, цаашлаад УОК-ын дарга С.Амарсайханы эзэмшлийн газар ийн тоглолт зохион байгуулсан нь асуудал дагуулаад буй.
Улмаар халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй нөхцөл бий болгосон шалтгаанаар “Zaisan Hill Event Hall”-д Зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай бид өмнө мэдээлсэн.
“Камертон” хамтлагийн тоглолтын асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар нар өнөөдөр 14:00 цагаас НЗДТГ-ын байрны нэг давхарт мэдээлэл хийх аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!