Нийгэм
“Камертон” хамтлаг НОК-ын зөвшөөрлөөр тоглолт зохион байгуулсан гэв
“Камертон” хамтлагийн 26 жилийн ойн баярын тоглолт өчигдөр /2021.10.15/ “Zaisand hill” – д болсон нь иргэд, эрүүл мэндийн салбарынхнаас багагүй шүүмжлэл дагуулаад буй.
Уг тоглолтын тухай Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар: “Нийслэлийн онцгой комисс (НОК) зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг аравдугаар сарын 15-наас нээнэ гэдэг хариуцлагын гэрээ байгуулсны хүрээнд уг тоглолт зохион байгуулагдсан. Аж ахуй нэгж нь өөрөө НОК-той гэрээ хийсэн тул халдвар хамгааллын дэглэм баримтлан, урлагийн тоглолт хийхийг зөвшөөрсөн юм билээ” гэжээ.