Нийгэм

56 тэрбум төгрөгийн буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ

Тиймээс энэ улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголт авах иргэн хүсвэл буцаан олголтын урамшууллын мөнгөөрөө татварын албанд бүртгэгдсэн хөрөнгийн албан татвараа гүйлгээний шимтгэлгүй, хялбар, цахимаар төлөх боломжийг ebarimt системд бүрдүүллээ.
Та бүхэн НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоор татвар төлөхийг хүсвэл 2021.10.16-наас 2021.10.21-ний өдрийг дуустал хугацаанд ebarimt системээр хандан хүсэлтээ илгээснээр татвараа төлөх боломжтой. Таны төлөгдөөгүй бүх татварын нэхэмжлэх автоматаар харуулна. Эдгээрээс төлөх татварынхаа хүсэлтийг сонгон “Тийм” гэсэн товчийг дарснаар таны хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөнө.
Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлснээр 2021 онд үүссэн хөрөнгийн албан татвараа төлөөгүй байгаа 100 гаруй мянган татвар төлөгч гүйлгээний хураамжид суутгуулдаг 20.5 сая төгрөг, арилжааны банкаар татвар төлөхтэй холбогдон гардаг банкны гүйлгээний шимтгэл 43.2 сая төгрөг, нийт 63.7 сая төгрөгийн эдийн засгийн хэмнэлт гарахаар байна.
Төлөх боломжтой татварын төрөл
Автотээврийн хэрэгслийн албан татвар
Галт зэвсгийн албан татвар
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
Газрын төлбөр /газар эзэмшигч/
Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
Иргэдийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг ажлын 30 хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлэх журамтай.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!