Нийгэм

“Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс гараад сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг олжээ

“Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороонд нүхээс хүний цогцос олдсон, гаргахад тусламж хэрэгтэй байна” гэсэн дуудлагыг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс энэ сарын 11-ний өдрийн 16:45 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 17:36 цагт очиж 4 метрийн гүнтэй нүхэнд байсан цогцсыг 9 минут ажиллаж гарган тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр сураггүй алга болсон. Дээрх дөрвөн метрийн гүнээс олдсон цогцос нь уг сураггүй болсон иргэн болохыг цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар тогтоожээ.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс энэ талаар тодруулахад “Хэргийн газрын үзлэг дуусаагүй.  Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Үүний дараа мэдээлэл өгөх боломжтой” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!