Нийгэм

Р.Булгамаа: Хүүхэдтэй бэлгийн харьцаанд ороод 450 мянган төгрөгөөр торгуулаад ял завшдаг заалтаа хасна уу

Өнөөдөр Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийн хүрээнд хуульч Р.Булгамаа ТББ-уудтай хамтран охидын эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ.

Хуульч Р.Булгамаа “Сүүлийн жилүүдэд Монгол Улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдийн дунд хүүхэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол маш олон болсон. Ялангуяа охидын эсрэг үйлдэгдэж байгаа хэргүүд, тэр дундаа бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг газар авч байна.

Өдрөөс өдөрт аймшигтай гэмт хэргүүд дараалан гарах боллоо. Ноцтой гэмт хэрэг гарах бүрд бүх нийтээрээ шуугиад л хэсэг хугацааны дараа мартчихдаг нь нийтлэг болж буйд цэг тавих болсон.
Энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон мэргэжлийн байгууллагууд оновчтой шийдэл гаргаж чадахгүй байгаад харамсаж байна.

Хохирогч болсон охидын сэтгэл зүйг эмчлэх, нийгэмших, нэр төрөө хамгаалахад нь чиглэсэн оновчтой төрийн бодлого яаралтай шаардлагатай байна” гэлээ.

  • 2017 онд 138
  • 2018 онд 309
  • 2019 онд 350
  • 2020 онд 328
  • 2021 оны эхний найман сарын байдлаар 228 охин бэлгийн хүчирхийллийн хохирогч болжээ.

ХҮҮХЭДТЭЙ БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРСОН БОЛ ТОРГУУЛИЙН САНКЦ БАЙЛГААД БАЙГАА УИХ-ЫН ГИШҮҮДЭЭСЭЭ БИД ИЧИЖ БАЙНА

Хуульч Р.Булгамаа Эрүүгийн хуулийн заалтыг Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд нийцүүлж, ялын бодлогыг эргэн харах шаардлагатай байна гэлээ. Учир нь Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйл бол 18 насанд хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсвэл мэдсээр байтал бэлгийн харьцаанд орж 450-5400 нэгжтэй тэнцүү хэмжээний мөнгөөр торгох, 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх гэсэн хуулийн зохицуулалт байгаа юм. Энэ нь хүүхдийн бэлгийн эрх чөлөөнд ухралт хийсэн зохицуулалт юм. ” гэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!