Нийгэм

Дорноговь аймгаас танк эсэргүүцэгч их бууны сум олжээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн “Найрамдал” гудамжинд кабелын нүх ухаж байсан “Уртын-Уул” ХХК-ийн ажилтнууд байлдааны зориулалттай сум олсон тухай дуудлагыг энэ сарын 10-ний өдрийн 17:01 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:05 цагт очиход 100 мм-ийн голчтой “МТ-12 пушка” загварын танк эсэргүүцэгч их бууны нэг ширхэг сум олдсон байв.
Улмаар тус байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд тухайн газрыг аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамгаалалтад авчээ. Мөн Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай жижүүрт мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!