Нийгэм

ТОДРУУЛГА: Сайжруулсан түлшний 20 гаруй хоногийн нөөцтэй

Aравдугаар сарын эхээр эрс хүйтэрсэн. Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний борлуулах цэг хомс, иргэд түлшний цэгт оочирлох болсон. Харин өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний цэг, борлуулалтын нөхцөл байдлын талаар “Таван толгой түлш” ХХК-ийн Хэвлэлийн төлөөлөгч Даваабаатараас тодрууллаа.
Тэрбээр, “Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 500 цэг ажиллаж байна. Энэ нь Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг хангах хангалттай тоо юм. Нэг борлуулалтын цэгт 5-30 тонн сайжруулсан түлшийг нэг удаад нийлүүлж байгаа. Галлагааны оргил үед 600 болгох төлөвлөгөө байгаа.
Одоогийн байдлаар түлшний нөөц 72 мянган тонн бий. Ерөнихй тооцоогоор өвлийн эд хүйтэнд 90 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг гэсэн тооцоо байгаа бол одоогийн бидэнд байгаа нөөц бол 25 орчим хоногийн нөөц юм” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!