Нийгэм

Сонгуулийн мэдээлэл дутуу байснаас ирц муу байна

Нийслэлийн СХД-ийн 28 дугаар тойрог, Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 07:00 цагаас эхэлсэн.

Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 113.948 иргэн бүртгэлтэй байгаагаас 14.857 иргэн саналаа өгчээ. Энэ нь нийт сонгогчдын 13 хувь.

Харин 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 50.748 иргэн бүртгэлтэй буйгаас 5575 иргэн саналаа өгөөд байна. Энэ нь нийт сонгогчдын 10,1 хувьтай тэнцэх тоо.

Хэрвээ сонгуулийн ирц хүрэхгүй бол Сонгуулийн тухай хуулийн дагуу долоон хоногийн дотор дахин сонгууль явуулна гэж СЕХ-ноос онцлов.

Саналаа өгч буй иргэд  Бүхий л сонгуульд оролцлоо. Өмнөхөөсөө ялгаагүй л байна. Нэр дэвшигчид нь мөрийн хөтөлбөр гэж сайхан сайхан юм бичсэн л байна. Биелэхийг нь мэдэхгүй юм даа” хэмээв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!