НийгэмЦаг агаар

Ирэх долоо хоногийн цаг агаар

Энэ сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
13-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас,
14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр.
Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
13-14-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!