Нийгэм

Альфа хувилбараар өвдсөн 10 мянган хүн дахин дельта хувилбарын халдвар авчээ

Коронавирусийн альфа хувилбараар өвдсөн 10 мянга гаруй хүн дараа нь дахин дельта хувилбарын халдвар авсан талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээллээ.

Тэрээр “Одоо тархаад буй халдварын гурав дахь давлагаа дельта хувилбарынх юм. Учир нь нийт илрэх тохиолдолд дельта хувилбарын эзлэх хэмжээ 90-ээс их хувь байна. Олон улсад ч ийм байгаа. Учир нь вирус өөрөө мутацлагдсан гэсэн үг. Альфа хувилбараар халдварлаж өвдсөн хүн дараа нь дельта хувилбараар өвдөж болно. Альфа хувилбараар өвдөөд дараа нь дахин дельта хувилбарын халдвар авсан 10 мянган хүн байна” гэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!