Нийгэм

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2,237 тохиолдол батлагдаж, 15 иргэн нас баржээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 2,237 тохиолдол шинээр батлагджээ. Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна.
Дотоодын халдварын задалж танилцуулбал,
1,107 нь нийслэл хотод
1,130 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор халдвар авсны улмаас 22,110 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал
Хөнгөн 13,006
Хүндэвтэр 6,721
Хүнд 2,051
Нэн хүнд 332 иргэн байна.
Харин гэрийн хяналтад 57,064 хүн байгаа аж. Мөн өнгөрсөн хоногт 6,500 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Харамсалтай нь эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 15 хүн нас баржээ. Нас барсан иргэдийн 11 нь эмэгтэй, 4 нь эрэгтэй бөгөөд 21-ээс дээш насны иргэд байжээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!