Нийгэм

Тайваньд хэдийд ч дайн дэгдэх магадлалтай болоод байна гэв

Тайванийн хоолойд сүүлийн 40 жилийн түүхэн дэх зэвсэгт мөргөлдөөн гарах хамгийн аюултай нөхцөл байдал үүсээд байгааг Тайванийн Батлан ​​хамгаалахын сайд Чиу Куо Чэн лхагва гарагт мэдэгдсэн байна.
Ямар нэгэн санамсаргүй үйл явдлаас болж дайн хэдийд ч эхэлж болзошгүй байна гэж тэрээр хэлжээ. Учир нь сүүлийн дөрөв хоногт Бээжин байлдааны олон онгоцоо Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү илгээсэн байна. Хэдийгээр тэд арал руу хүрээгүй ч хурцадмал нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед хэн нэгэн андуурч буудах эрсдэлтэй гэж Чиу Куо Чэн хэлжээ.
Түүнчлэн тэрээр БНХАУ 2025 онд Тайвань руу довтлохоор төлөвлөж байж болзошгүй гэжээ. Тэрээр Бээжин өнөөдөр бэлэн байгаа ч ойрын ирээдүйд энэ төлөвлөгөөгөө илүү хялбараар гүйцэлдүүлэх боломжтой гэв. Сайд өөрийн таамаглалыг чухам юунд үндэслэсэн хэлснээ тайлбарлаагүй байна.
Чиу Куо Чен Тайванийн зэвсэгт хүчинд зориулан пуужин, байлдааны хөлөг онгоц авахад хэдэн тэрбум доллар зарцуулах тухай асуудлыг хэлэлцсэн парламентын хорооны хуралдаан дээр ийнхүү хэлжээ. Хятадын цэргийн хүчин чадлыг харуулсан энэ үйл явдалд барууны улс орнууд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ВВС

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!