Нийгэм

“Үүрээр шинжилгээнд, өдөр түлшинд, шөнө шатахуунд дугаарлаж байна”

Одоогоос 10 хоногийн өмнө нийслэлд АИ92 бензин хомсдож, нэг иргэнд хамгийн ихдээ 30 мянган төгрөгийн шатахуун олгох зохицуулалт хийсэн. Ийнхүү хүмүүс 20 хүрэхгүй литр бензин авахын тулд хоёр, гурав хоногийн ажлаа алдан ШТС-ын гадна дугаарлав.

Шатахууны асуудал хагас, хугас цэгцрэхтэй зэрэгцэн шахмал түлшний хомсдол үүссэн. Товчхондоо, налгар намар шувтарч, жавар тачигнахтай зэрэгцэн нийслэлийнхэн гал алдаж эхэлсэн юм. Түлш борлуулах цэг хангалтгүй, олдоц бага байсан учир хүмүүс зургаан шуудай нүүрс авахын тулд мөн л ажлаа таслаад дугаарлах болов.

Гэтэл түлшний хомсдол шийдэгдэж ч амжаагүй байтал өнгөрсөн шөнө иргэд ахиад л ШТС-ын гадна дугаарлаж хонолоо.

“Ердийн хэрэглээний нөөц бий”

Өчигдөр АИ-92 нөөц хангалтгүй болж байгаатай тухай мэдээлэл сошиал хуудсаар тарсан нь хүмүүсийг шатахуунд дугаарлаж хүргэсэн юм. Тодруулбал, “Сод монгол” группээс “2021 оны аравдугаар сарын 5-аас ОХУ-ын Роснефть компаниас АИ-92 автобензиний ачилтууд хязгаарлагдаж багасаж, АИ-92 нөөц хангалтгүй болж байгаатай холбоотойгоор ШТС-уудад хязгаарлалттай олгох ёстой” гэх утгатай мэдээллийг гаргасан юм.

Уг мэдээллийн дараа иргэд шатахууны хомстол дахин үүсэхээс сэрэмжилсэн иргэд ШТС-уудын гадна урт дараалал үүсгэсэн.

Харин холбогдох яамнаас шатахууны тав хоногийн энгийн хэрэглээний нөөц байгаа бөгөөд цаашид нөөц нэмэгдэнэ гэдгийг мэдээлсэн юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Улсын хэмжээнд шатахууны тав хоногийн ердийн хэрэглээний нөөц бий. Улаанбаатарт 900 гаруйн тонн шатахуун гэж тооцвол хомсдол үүсэхгүй. Роснефть компанийн захиралтай өнөөдөр утсаар ярьсан. Компанийн зүгээс шатахууныг тасалдуулахгүй нийлүүлнэ гэдгийг хэлсэн. Зохиомлоор шатахууны хомсдол үүсгэж байгаа нь улс төрийн асуудал ч байж магадгүй. Энэ асуудлаар тагнуулийн байгууллагад шалгуулна.

Бидний зүгээс шатахууны хязгаарлалт тогтоохгүй гэсэн байр суурьтай байна. Өнөөдөр аж ахуйн нэгжүүдтэй уулзаж шатахууны хязгаарлалт тогтоохгүй байх, нөөцөө хадгалахыг үүрэг болгож хэлэлцсэн” гэсэн.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!