Нийгэм

Ц.Эрдэнэбаяр: Хомсдлын асуудал үүсээгүй, татан авалт хэвийн явагдаж байна

ОХУ-ын “Роснефть” компаниас ачигдах учиртай байсан АИ92 шатахууны ачилт багасан, нөөц нь хангалтгүй болсон гэх мэдээллээр өчигдөр үдэш ШТС-ууд дахин бензин олголтоо хязгаарлаж, иргэдийг бухимдуулсан. Харин холбогдох яамнаас шатахууны тав хоногийн энгийн хэрэглээний нөөц байгаа бөгөөд цаашид нөөц нэмэгдэнэ гэдгийг мэдээлсэн юм.
Уг асуудалтай холбоотойгоор АМГТГ-аас мэдээлэл хийлээ. АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Есдүгээр сарын 26-ны өдөр эхний ээлжид БНХАУ-аас 50 вагон, ОХУ-аас 20 вагон шатахуун орж ирсэн. Үүнээс хойш БНХАУ-аас 150 вагон шатахуун импортоор орж ирсэн. Үүнээс хойш тус улс хилээ хаасан ч тохиролцож, өчигдөр орой 50 вагон шатахуун орж ирсэн. Тус вагон өнөөдөр өглөө Толгойтод буулаа. Ийнхүү татан авалтууд хэвийн үргэлжилж байна. Шатахууны хомсдол үүсээгүй тул иргэд тайван байхыг хүсье. Өчигдөр “Сод Монгол” компани дотооддоо зохион байгуулалт хийсэн юм байна лээ. Өнөөдөр залруулга хийсэн” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!