Нийгэм

“Сод Монгол” группт техникийн алдаа гарсан тул буруу мэдэгдэл гаргасан гэв

Шатахууны нөөц хомсдох нөхцөл үүссэн эсэх талаар өнөөдөр /2021.10.06/ АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл өглөө. Түүний хувьд урьдынх шигээ нөөц хомсдоогүй, иргэд тайван байж болно гэх зүйлийг хэлсэн.

Түүнчлэн “Сод Монгол” группийн гаргасан мэдэгдлийн талаар тайлбар хийв. Тодруулбал, “Сод Монгол” группийн албан бланктай, “Шатахууны нөөц хомсдсон тул түгээлтийг хязгаарла” гэсэн утгатай бичиг сошиал орчинд түгсэн. Харин удалгүй “Нөөц хэвийн байна, ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй” гэсэн мэдэгдлийг сошиал хуудастаа байршуулсан байсан.

Энэ талаар Ц.Эрдэнэбаяр “Тухайн компанид техникийн саатал гарсан ч түүнийгээ буруу ойлгосноос тийм албан бичиг гаргасан байсан. Тийм ч учраас залруулж, мэдэгдэл хийсэн байсан” гэж тайлбарлалаа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!