Нийгэм

“Hulan-21” гар утас цахим сайтад 324.000-490.000 төгрөгийн үнэтэй

Эхлэл” брэндээс өнгөрөгч есдүгээр сарын 22-ны өдөр монгол инженерүүдийн бүтээсэн гэх “Hulan21 Plus” нэртэй анхны ухаалаг гар утсыг танилцуулж, албан ёсны нээлт хийсэн.
Гэвч “Монголд үйлдвэрлэсэн” гэх тодотголтой “Hulan-21” гар утсыг хилээр импортлохдоо гар утасны сэлбэг, хэрэгсэл гэж худал мэдүүлсэн зөрчлийг ГЕГ илрүүлсэн хэмээн өнөөдөр мэдэгдсэн. Улмаар “Эхлэл брэнд”-ийг 60 сая төгрөгөөр торгож, 175.9 саяын нөхөн төлбөр төлүүлнэ хэмээсэн юм. Харин үүний дараа “Эхлэл брэнд”-ийн захирал Ч.Батзаяа “Уучлаарай, “Эхлэл” брэнд ХХК “DOOGEE”-н Монгол дахь албан ёсны цорын ганц дистербютер юм шүү” хэмээн байрь сууриа илэрхийлжээ.
Энэхүү гар утсыг “Эхлэл” брэнд 599 мянгаар борлуулдаг юм. Үүнийг та дараах зурагт хуудаснаас харж болно.

Энэ бол “Эхлэл” брэндийн өөрсдийн хийж, цахим хуудаснаа байршуулсан зураг. Уг зургийн доод буланд захиалга өгөхийн өмнө урьдчилгаа 50 хувь буюу 299 мянга 500 төгрөг төлсөн байх ёстойг бичжээ.
Тэгвэл энэхүү утсыг дэлхийн зах зээлд ямар ханшаар борлуулагдаж буйг хайлт хийж үзвэл, 114-172 ам.доллароор худалдаалж байна. Энэ нь манай ханшаар 324-490 мянган төгрөг юм.
Мөн энэхүү зургийг сайн ажиглавал, утасны үзүүлэлтүүдийн хажууд Монголд 5G болон 4G сүлжээ орохгүй харин 3G сүлжээ орно хэмээжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!