Нийгэм

Э.Цэндбаатар: Бүх зүйл санаснаар болсонгүй. Намайг дэмжсэн хүмүүст баярлалаа

МУГТ Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа дараах бичвэрийг оруулжээ. “60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан. Тийм дээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Жиндээ орсон. Гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй ээ. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа” гэжээ.
Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд ДАШТ-нд оролцох тамирчныг тодруулахын тулд сорилго тэмцээнд ялсан Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд тулаан явуулахаар шийдвэрлэсэн.
Үүн дагуу сорил тоглолт өнөөдөр буюу аравдугаар сарын 3-нд 13:00 цагаас Эрдэнэтийн Сэлэнгэ баазад болох товтой байсан.
Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу сорил тоглолтод оролцох тамирчид өнөөдөр өглөө 07:00-08:00 цагийн хооронд жингээ үзүүлэх байсан ч О.Тулга цагтаа жингээ үзүүлж 59.9 кг-аар жиндээ орсон. Харин МУГТ Э.Цэндбаатар жингээ үзүүлээгүй гэж Боксын холбооноос мэдэгдсэн.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!