Нийгэм

Э.Бат-Үүл: С.Зориг оо, найз нь тэснэ ээ

Өчигдөр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн Цензургүй яриа ярилцлагын нэвтрүүлэг үзэгчдэд хүрсэн. Л.Мөнхбаясгалан дахин уг нэвтрүүлгээ хийхгүй гэж олон нийтэд мэдэгдээд багагүй хугацааг өнгөрөөгөөд байсан юм. Харин өчигдөр С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээг урьж, нэвтрүүлгээ дахин эфир цацсан.
Тэгвэл, ярилцлагын үеэр Т.Чимгээ, Ц.Амгаланбаатарыг “Э.Бат-Үүл бол захиалагч, мөнгө өгсөн хүн” гэж мэдүүлсэн талаар онцолсон юм.
Харин үүнд Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл сошиал хуудсаараа дамжуулж, байр сууриа илэрхийлжэ. Тэр:
“Тэнгэрийн оронд ахуй” С.Зориг маань өөрийг нь хөнөөгөөд, анд нөхрийг нь холбогдуулан бузар гүтгэлгээр “цовдолсоор” буйг хараад ямар их шаналж байгаа бол?
Гэхдээ найз нь тэснэ ээ! Хүмүүсийн эрх чөлөөний төлөө зүтгэгчид цовдлуулах үйлтэй гэдгийг чи бид хоёр анхнаасаа мэдэж тэмцсээн гэж бичжээ.

Эх сурвалж eguur.mn

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!