Нийгэм

2,461 хүн КОВИД-19-ийн халдвараар өвчилж, 19 иргэн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 2,461 тохиолдол шинээр батлагджээ.
Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
1,298 нь нийслэл хотод
1,163 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор халдвар авсны улмаас 20,764 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал

хөнгөн 11,588
хүндэвтэр 6,654
хүнд 2,158
нэн хүнд 364 иргэн байна.
Харин гэрийн хяналтад 62,420 хүн байгаа аж. Мөн өнгөрсөн хоногт 8,254 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Харамсалтай нь эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан 19 хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!