Нийгэм

Сүмогийн домогт аварга Хакүхо зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлалаа

Японы мэргэжлийн сүмогийн домогт аварга Хакүхо өчигдөр буюу Баасан гарагт Токио хотноо хэвлэлийн хурал зохион байгуулж, зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлажээ.
Одоо 36 настай тэрбээр 20 жил барилдахдаа 45 тэмцээнд түрүүлж, Япон улсын эзэн хааны цомыг өргөсөн түүхэн дээд амжилтаар сүмогийн замналаа өндөрлүүлж байна.
Өчигдрийн хэвлэлийн хуралд Хакүхо өөрийг нь 15 настай байхаас эхлэн дасгалжуулсан дэвжээний багш Мияагинотой хамт оролцжээ.
“Би анх сүмод ирэхдээ ёкозуна цолтой болохыг л мөрөөдөж байсан. Гэхдээ хэзээ ч 45 тэмцээнд түрүүлнэ гэж төсөөлж байгаагүй. Би алхам алхмаар ахисаар өнөөдрийн энэ амжилтад хүрлээ” гэж хэлэхдээ Хакүхогийн хоолой зангирч байв.
Сүүлийн нэг жилийн хугацаанд тэр баруун өвдгөндөө найман сарын зайтай хоёр удаа хагалгаа хийлгэсэн юм.
Уг бэртлийнхээ улмаас зургаан тэмцээн дараалан өнжсөн Хакүхо энэ оны долдугаар сарын барилдаанд эргэн ирж, ганц ч унаагүй 15 даваагаар төгс ялалт байгуулж байв.
Гэхдээ өвдөгний бэртэл нь сэдэрч, дэвжээнд гарах бүртээ мөстэй алчуур тавьж өвдөлтөө намдааж байсан тул зодог тайлах шийдвэр гаргасан юм байна.
Хакүхо өчигдөр бас өөрийн багш Мияагинод хүндэтгэл үзүүлжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!