Нийгэм

Ковидын эмчилгээнд сайн дураараа туслах жолоочид өдөрт 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Коронавирусийн тархалт эрчимжсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсжээ. Цар тахлын эмчилгээ үйлчилгээнд 2200 гаруй эмч, эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэж байгаа. Гэвч халдвар аваад эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж буй иргэд, хоногт илэрч буй тохиолдлуудад 4000 орчим хүн ажилласнаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ хангалттай хэмжээнд очно гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Иймд иргэдийг Ковид-19 халдварын тандалт, хариу арга хэмжээ, дархлаажуулалтын үйл ажиллагаанд сайн дураараа туслахыг уриаллаа. Сайн дурын ажилчид эмнэлгийн биш мэргэжлийн 910 ажлын байранд нийслэлийн хэмжээнд ажиллах боломжтой юм байна.

Тухайлбал:

  • Явуулын амбулаторийн бүртгэгч /пос машин дээр ажиллах/
  • Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх /тандалт, бүртгэл зэргийг хийнэ, өрх тус бүрд нэг хүн/
  • Өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эмчилгээний багцыг бэлтгэх, өрхөд хүргэж өгөх /өрх тус бүрд нэг хүн/
  • Өрхийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө, мэдээллийн ажилтан /өрх тус бүрд хоёр хүн /
  • Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтын цэгийн хариуцсан арга хэмжээний багийн сэргээх тун, бага насны хүүхдүүдийн тун, бусад давтан тунг хийхэд зохион байгуулалтыг хийх, бүртгэгч ажиглагч /60 цэг тус бүрд 2 хүн/
  • Тандалт эмнэлзүйн багийн жолооч /40 хүн/
  • Дүүргийн эрүүл мэндийн төвийн Call center-т оператор /Төвийн зургаан дүүрэг тус бүрд 9 хүн, 24/48 цагийн ээлжид ажиллах/
  • Явуулын болон суурин шинжилгээний цэгүүдийн бүртгэгч, зохион байгуулагч /цэг тус бүрд нэг хүн/
  • Дүүргийн эрүүл мэндийн төвийн тандалт, эмнэлзүй, дархлаажуулалтын багт туслах ажилтан /дүүрэг тус бүрд 4 хүн/\

Дээрх ажлын байранд 910 хүнд урамшуулал олгож, коронавирусийн эсрэг хариу арга хэмжээнд ажиллуулахаар болжээ. Сайн дурын жолооч нарыг өдөрт 50 мянган төгрөгийн урамшуулалтай, 20 мянган төгрөгийн шатахуунтай ажиллуулахаар зарлал гаргасан ч хүмүүс ирэхгүй байгаа гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэлэв.

Мөн Глобал сангийн санхүүжилтээр сайн дурынхныг урамшуулалтай ажиллуулж байна. Нийт 207 хүн ирэх ёстойгоос 110 хүн ажиллаж байгаа. Улаанзагалмайн нийгэмлэгийн сайн дурын ажилтан 187 хүн ажиллах ёстойгоос 57.2 хувь нь ажиллаж байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 239 резидент эмч ажиллаж байна. Үүнээс 62.8 хувь буюу 150 хүн нь ажлын байранд ажиллаж байгаа. Резидент эмч нарт нэмэлт урамшуулал өгч хамтарч ажиллах зар түгээсэн ч ажилд орох хүн ирэхгүй байна” гэв.

Ковид-19 халдварын тандалт, хариу арга хэмжээ, дархлаажуулалтын үйл ажиллагаанд сайн дураар ажиллахыг хүсвэл Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын 11-324207 утсанд холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!