Нийгэм

Б.Жавхлан: Иргэд хүүхдийн мөнгөө шууд авах эсвэл хуримтлуулахаа өөрсдөө шийднэ

Өнөөдөр /2021.09.29/ Засгийн газрын ээлжит  хуралдаан болсон. Хуралдааны дараа зарим сайд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан, хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжийг иргэд сонголттойгоор авах боломжтой болж буй талаар дурдлаа. Үүний өмнө уг тэтгэмжийг иргэдийн данс руу шууд шилжүүлэхээ больж, хуримтлал болгох тухай яригдаад байсан юм.

Харин Б.Жавхлан “Хүүхдийн мөнгийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс сонголттой олгоно. Өөрөөр хэлбэл 100 мянган төгрөг хүртэл өөрсдөө шилжүүлж авах, эсвэл хуримтлуулахаа өөрсдөө сонгоно” гэж ярилаа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!