K-pop

“BTS” АНУ-д тоглолтоо хийнэ

БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг ирэх арваннэг болон арванхоёрдугаар сард АНУ-ын Лос-Анжелес хотноо тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. Хамтлагийн “BTS Permission To Dance On Stage – LA” тоглолт энэ оны арваннэгдүгээр сарын 27, 28, арванхоёрдугаар сарын 1, 2-нд Лос-Анжелес хотноо болох юм байна. АНУ-д болох уг тоглолт нь “BTS” хамтлагийн 2019 онд БНСУ-ын нийслэл Сөүл хотод хийсэн тоглолтоос хойших анхны амьд тоглолт гэдгээрээ онцлогтой юм. Түүнчлэн тоглолтын тасалбарыг “Ticketmaster” цахим хуудаснаас худалдан авах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг шүтэн бишрэгчдийн “Weverse” платформоос авах боломжтой ажээ. Түүнчлэн “BTS” хамтлаг ирэх сарын 24-нд “BTS Permission To Dance On Stage” цахим тоглолтоо зохион байгуулахаар болсон билээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!