Нийгэм

Автомашины торгуулиа төлсөн ч “ТӨЛСӨН” горимд шилжээгүй хэчнээн иргэний асуудал байгаа нь тодорхойгүй байна

Мэдээлэл, технологийн эрин үед амьдарч буй монголчууд бид улсаараа “Цахим үндэстэн” болохоо албан ёсоор зарлаад буй. Гэвч иргэд өнөөдөр зөвхөн автомашины торгуулийг цахимаар асуудалгүй төлж чадахгүй байгаа нь харамсалтай.

Тодруулбал, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэж заасан.

Үүний дагуу иргэд амжиж торгуулиа төлөхөөр төлбөр төлөх цэгүүдэд сүүлийн өдрүүдэд урт дараалал үүсгээд буй.

Үүнтэй зэрэгцэн автомашин солих, шинээр авсан тохиолдолд өмнөх эзэмшигчийн торгуулийн мэдээлэл системд харагдсаар байдаг нь асуудал дагуулж байна.

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулж, нэрээ шилжүүлэхдээ өмнөх эзэмшигч нь өөрт хамааралтай төлбөрөө бүрэн төлж барагдуулдаг. Гэвч энэ нь торгуулийн системд “төлөгдөөгүй” горимоор харагдсаар байдаг нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа юм.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!