Нийгэм

Реппер Gee: Чадахаараа хувь нэмрээ оруулах гэж Өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна

Реппер Gee Баянзүрх дүүргийн 27-р хорооны Өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж, иргэдийн утасны дуудлагад хариулт өгч ажиллаж буй аж.
Бид түүнтэй утсаар холбогдож эмнэлгийн нөхцөл байдлын талаар асуухад “Эмнэлэгт эмч нар хүрэлцэхгүй байна. Эмч ч гэсэн хүн. Ардаа амьдралтай, ар гэрээ нуруундаа авч яваа хүмүүс. Миний ажиллаж байгаа эмнэлэгт одоогийн байдлаар хоёр эмч ажлаасаа гарах гэж байгаа юм байна. Эмч нар хүний биеийг үзээд, зүгээр л эм өгөөд гаргадаггүй. Ард нь нөр их ажил өрнөж байдаг. Бичиг цаасны ажил нь ч дундардаггүй.
Би өөрийн чадахаараа хувь нэмрээ оруулах гэж Өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна. Намайг хүмүүсийн утасны дуудлагыг авахад ихэнх иргэд ууртай утсаар ярьж, харилцааны маш их доголдолтой байгааг анзаарлаа.
Бид эмнэлгийн салбарынхандаа уурлах биш талархах хэрэгтэй. Бид тайвшрах болоогүй. Цар тахлыг зоргоор орхиж болохгүйг хүн бүр бодох хэрэгтэй” гэв.
Тэрээр эмнэлгийн салбарын ажилтнуудыг сэтгэлээр дэмжих нь хамгийн чухал гэдгийг яриандаа онцолсон юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!