Нийгэм

Цагаан уул цэцгээр сувиннер, ээмэг, зүүлт, бугуйвч хийдэг “Ayama” брэнд

Үхэшгүй мөнхийн тодотголтой Цагаан уул цэцгээр ээмэг, зүүлт, бугуйвч, сувиннер хийж буй Пүрэвдоржийн Надалсүрэн тэрбээр охиныхоо нэрээр нэрлэж “Ayama” брэндийг үүсгэн байгуулжээ. 

 

Тэрбээр анх Mongolian Edelweiss нэрээр пэйж хуудас нээн хөтөлжээ. Гэтэл энэ нэрийг Оюуны өмчийн газар бүртгэх боломжгүй гэсэн тул одоо “Ayаma” нэрээр бүртгүүлэхээр хүсэлтээ өгчээ.

Үндэсний үйлдвэрлэгч “Ayama” брэндээс ихэвчлэн сэтгэлээ илчилж байгаа залуучууд бүтээгдэхүүн захиалдаг гэнэ. Мөн эмэгтэйчүүд хос зүүлт хийлгэдэг. Өмнөговь аймагт ажилладаг залуучууд хотод байгаа эхнэр, найз бүсгүйдээ ээмэг, зүүлт захиалж, хүргүүлнэ. Мөн гадаадад сурч байгаа оюутнууд Монголд байгаа найз охин, залуудаа зүүлт захиалж, хаягаар нь хүргүүлдэг юм байна.

Пүрэвдоржийн Надалсүрэн анх 2018 онд хүүхэд харахын хажуугаар гар урлал эрхэлдэг ээжүүдийн группд нэгдэж, цэцгээр гоёл хийж эхэлжээ. Анх яргуй, шар, цагаан цэцгээр хийдэг байсан. Харин удалгүй Цагаан уул цэцгээр хийдэг болсон. Сураад удаагүй байхдаа гадаадад ажиллаж, амьдарч буй дүү нартаа Цагаан-Уул цэцгээр зүүлт хийж бэлэглэжээ. Гэтэл төсөөлж байгаагүй зүйл тохиолдож. Дүү нар нь найзууддаа, багш нартаа бэлэглэнэ хэмээн хэд, хэдийг захиалан авч түүнд  урам өгчээ. Тэр мөчөөс болох юм байна, чадах юм байна гэсэн итгэл төрж “Mongolian Edelweiss” нэртэй пэйж хуудас нээн захиалга авч эхэлжээ. Анх брэнд болтол нь хөгжүүлнэ гэж бодоогүй, хоббигоороо хийж байгаад өөрийнхөө ажлыг л хийнэ гэж бодож байсан гэвч сүүлдээ үнэхээр “донтож” хийх дуртай ажил нь болжээ. Түүний бүтээлүүдээс зарим нь зэсийн оруулгатай гардаг байна. Гар урлалын бүтээгдэхүүний үнийг бодож гаргадаг сургалтад сууж байсан учраас ижил төстэй бүтээгдэхүүнүүдтэй адилхан үнээр борлуулж байгаа ажээ.

  • Зүүлт, энгэрийн зүүлт: 25 мянга
  • Ээмэг, зүүлт мөнгөн хос: 50-80 мянга
  • Ээмэг, зүүлт, бөгжтэй мөнгөн хос: 80-250 мянган төгрөгийн хооронд /уран дархантай хамтарч хийдэг/
  • Мөнхжүүлсэн цэцгэн сувиннер: 60 мянга
  • Цэцгэн сувиннер: 35 мянга
  • Дан ээмэг: 35 мянга
  • Зэсийн оруулгатай зүүлт, энгэрийн зүүлт: 35 мянга
  • Зэсийн оруулгатай бугуйвч: 40 мянга

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!