Зөвлөгөө

Зөвлөгөө 19: Гэрлэлтийг илүү их аз жаргалтай байлгах 5н урлаг

1. Сонсох урлаг

Хүн болгонд сонсох, сонсогдох хүсэл байдаг. Сонсоно гэдэг нь түрүүлж ойлгуулах гэж оролдохыг хэлдэггүй, түрүүлж ойлгохыг хэлдэг. Сонсоно гэдэг нь гайхамшиг бөгөөд мэдлэг цэгцтэй болсон үед хэрэглэгдэж байдаг. Та хэр сайн сонсогч вэ? Та нөхрийгөө эхнэрийгээ хүүхдээ хэр сонсдог вэ тэдний юу хүсдэг яагаад хүсдэгийг мэдэх үү, хүн бүрийн дотоод чин хүсэлд сонсогдож ойлгогдох хүсэл байдаг учраас СОНСОХ УРЛАГ-т гэр бүлээрэй суралцах хэрэгтэй.

Эхнэртэйгээ эсвэл нөхөртэйгээ ярилцах гэхээр хэрүүл болдох гээд байдаг ийм асуудал танай гэр бүлд байгаа бол та яг одоо засах хэрэгтэй яагаад гэвэл ярилцахгүй байна гэдэг хамгийн буруугаар бие биетэйгээ харьцаж байгаа хэлбэр юм.  Бие биедээ хэлэх үг нь нөөцлөгдсөөр байгаад маш том үл ойлголцол үүсч гэр бүлийн хамгийн сайхан дурсамжууд ганцхан маргаанаас болж үгүй болдог.  Тиймээс хайртай гэр бүл, Найз нөхөд, ажилын хамт олон зэрэг үл ойлголцож эвдрэхгүй тулд Сонсох урлагт суралцацгаая.

2.Хайрлах урлаг

Хайрланаа гэдэг бол хайраа анхаарлаар хооллож эхлэхийг хэлнэ. Хайрын хамгийн эхний үүрэг бол сонсох байдаг харин бодит байдал дээр анхаарал байдаг. Хайр 2 замаар илэрдэг нэг нь хэлэгдэх, нөгөө нь үйлдэгдэх байдаг. Анхаарал халамж гэдэг нь өөрт хамгийн чухал байгаа зүйлээ түр орхиод хайртай нөхөртөө эхнэртэй багахан цаг зарцуулах, ярилцах, анхаархад оршино. Нөхөрөө үргэлж сайнаар ярь сайн байсныг нь сануулж байгаарай, эхнэрээ үргэлж магт хэн нэгэнтэй битгий харьцуул, жижигхэн зүйлс маш том зүйлийг бүтээдэг.

3.Суралцах урлаг

Энэ урлаг нь хамгийн чухал. Нөхөр эхнэрээ Маш сайн судлах, таны хайртын үнэ цэнэ юу вэ? юунд дуртай, хэдий үед илүү идэвхитэй байдаг зэрэг. Өнөөгийн бидний амьдар ч байгаа нийгэм маань өөрөө мэдээллийн эрин үе ба таныг маш олон хүмүүс амархан сайн эсвэл муу хүн болгож чадна иймээс бүгдэд үнэ цэнэтэй байхаас илүү та хэнд үнэ цэнэтэй байх вэ? Юу таньд илүү үнэ цэнэтэй вэ? гэдгээ мэддэг байх хэрэгтэй. (Гэр бүл, үр хүүхэд) Эхнэрээсээ нөхрөөсөө байнга суралцаж чадвал энэ нь гэр бүлийн олон асуудлыг шийдэж чаддаг.

4. Хүндэтгэх урлаг

Та нэг зэрэг хайрлаж, хүндэтгэж, нэг зэрэг захиргаадаж чадахгүй гэр бүл бол тэнцүү хүдлэлийн орчин. Үүнийг ойлгоогүйгээс болж үүсдэг асуудал бол хүчирхийлэл. Бүх дэлхий нийтэд болдог гэр бүлийн хүчирлийлэл үүсч байгаа гол шалтгаан нь нөхөр эсвэл эхнэр нь хэн нэгнээсээ илүү хүндлүүлэх гэсэн шуналаас болдог учраас Эхнэр нөхрийгөө хүндлээрэй. Хүндлэл нь хил хязгаар тогтоохоос эхэлдэг. Хүндлэл нь хуваагдалгүй анхаарлаас эхэлдэг. Хил хязгаар гэдэг бол өөрийн гэсэн орон зайг өгөх түүнд халдахгүй байх.

5. Уучлах урлаг

Уучлана гэдэг мартахын нэр биш харин уучлана гэдэг тэр хүний хийсэн алдааг дахиж тэр хүний эсрэг ашиглахгүй байхыг хэлнэ. Хүн бүр л алдаа гаргадаг тэглээ гээд муу хүн гэсэн үг биш алдаа гаргасан учир надад өртэй гэх хандлага байлгаж болохгүй маш тодорхой байдлыг гэртээ үүсгээрэй учир нь тодорхой байдал хүч чадал. Би чамд Хайртай учираас би чамайг уучлах сонголтыг хийж байна  би чиний алдааг хэзээ ч чиний эсрэг ашиглахгүй харин дахин алдаагаа битгий давтаарай гэж хэлэх нь эхнэр эсвэл нөхрүүдэд гайхалтай сэтгэлзүйн эрх чөлөөг ойлгодог. Уучлах урлаг нь хамгийн энэрэнгүйн юм.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!