Нийгэм

Шатахуун авахаар урсгал сөрж, дараалал үүсгэвэл 50 мянган төгрөгөөр торгоно

Шатахууны хомсдол үүссэнээс болж станцууд квот тогтоон, жолооч нарт шатахуун олгож буй. Улмаар шатахуун станц дагасан замуудад урт дараалал үүсэж, замын хөдөлгөөнд хүндрэл үүсгээд буй. Улмаар тээврийн цагдаагийн албанаас уг асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлжээ.

Тодруулбал, нэгдүгээр эгнээнд 1-2 километрийн урт дараалал үүссэнээс жолоочид урсгал сөрж зорчих, 2-3 дугаар эгнээнээс давхар эргэж, цувааны урдуур дайрах зэргээр байрлан явах журам зөрчсөн тохиолдол цөөнгүй бүртгэгдэж буй аж.

Урсгал сөрсөн, эгнээ хаасан жолоочийг холдуулах, шаардлагатай тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцох аж.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.30: 3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!