Нийгэм

БНХАУ-ААС ХУДАЛДАН АВЧ БУЙ 43440 ТН ШАТАХУУНЫГ СААДГҮЙ, ШУУРХАЙ ТАТАН АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Шатахууны хангамж, нийлүүлэлтэд үүсээд буй нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулж, танилцуулгатай холбоотойгоор Засгийн газар үүрэг даалгавар өглөө.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2021 оны гуравдугаар сарын хуралдааны протокол, ОХУ-ын “Роснефть” НХН болон Монголын шатахуун импортлогч компаниудын хооронд байгуулсан 2023 он хүртэл шатахуун нийлүүлэх урт хугацааны гэрээгээр тохиролцсоны дагуу Оросын талтай хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн ахлагч, Шадар сайд С.Амарсайханд даалгалаа.
Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах хүрээнд эхний ээлжинд БНХАУ-аас худалдан авч буй 43440 тн шатахуун ачсан 723 вагонцистерны төмөр замын тээвэрлэлт болон цаашид хийх тээвэрлэлтийг саадгүй, шуурхай явуулах, татан авах ажлыг тухай бүр нь шийдвэрлэж ажиллахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт даалгав

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!