Нийгэм

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар “Өнөөдрийн тойм” Мэдээг хүргэж байна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Өнөөдөрийн тойм Мэдээг хүргэж байна

ЗГХМОНХГ-ын ажилтан О.Бямбагэрэл “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна. Хамгийн эхэнд Шадар сайд халдварын нөхцөл, авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс УОК, эрүүл мэнгдийн байгууллагууд болон бусад чиг үүргийн байгууллагууд уялдаа холбоогоо сайуруулах чиглэл өгсөн. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд анхаарал хандуулахыг даалгалаа.

Түүнчлэн үе шаттай маш сайн судалгаанд үндэслээд үйл ажиллагаануудаа нээхийг үүрэг болголоо.

Сүүлийн хэдэн өдөр ДЭМБ болон ЭМЯ-ны мэдээлэл зөрсөн. Энэ хоёр байгууллага уулзаад ДЭМБ буруу тооцоолол хийсэн тул залруулга гаргахаа илэрхийлсэн. 

Түүнчлэн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт боомт дахь асуудлыг шийдвэрлэлээ. Тодруулбал, тус боомтод нэмэлтээр PCR төхөөрөмж бүхий лаборатори байгуулах бөгөөд зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Шатахууны хомсдолтой холбоотой асуудлыг УУХҮ-ийн сайд танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо” гэв.

Related Articles

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!