Нийгэм

ЦЕГ: Н.Төгсцогт, З.Шинэчагтага нар хоорондоо зодолдсон гэх гомдол, мэдээлэл ирээгүй

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт, Ширэн бээлий клуб, Zorky MMA багийн холимог тулаанч З.Шинэчагтага нарыг зодолдсон гэх мэдээлэл цахим орчинд түгсэн.
Тодруулбал өнгөрөгч есдүгээр сарын 18-ны өдөр тэднийг архидан согтуурсан үедээ нэгэн цэнгээний газрын гадна зодолдсон нь камерын бичлэгт үлдсэн гэгдэж буй. Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад:
“Н.Төгсцогт, З.Шинэчагтага нар зодолдсон гэх асуудлаар ямар нэг өргөдөл, гомдол иргэнээс амаар болон бичгээр ирүүлээгүй байсан” гэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!