Нийгэм

Д.Сумъяабазар: Караоке, хүлээн авалтууд, урлаг соёлын үйл ажиллагааг ирэх сарын 01-нээс нээхээр боллоо

Хотын дарга Д.Сумъяабазар зарим үйл ажиллагаануудыг нээхээр болсон талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Караокег нээгээд, 50 хувийн дүүргэлттэй, паб байдлаар ажилуулаад эхэлсэн. Харин одоо нэг удаагийн масктайгаар микрофоноо хамгаалж ажиллахаар тохиролцлоо. 50 хүртэл хувийн дүүргэлттэй байлгахаар есдүгээр сарын 30-ныг хүртэл бэлтгэлээ хангаж, үйлчилгээгээ эхлэх байр сууринд нэгдлээ.

Мөн агааржуулалтын дүрэм журмаа сайтар хангаж, халдвар хамгааллын дүрмээ хэрэгжүүлж сургалт, хүлээн авалтуудыг зохион байгуулахыг зөвшөөрлөө.

Мөн урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрч, санал солилцлоо. Зай барих боломж бүхий талбайтай байхаар ирэх сарын 01-нээс нээхээр болж тохиролцлоо. Ингэхдээ дүүргэлт 50 хувь байлгахаар боллоо. Цагийн хувьд 24:00 цаг хүртэл үйлчилнэ. Цаашдаа ч гэсэн энэ цагаараа ажиллана.

Мөн бүжиглэдэг баарны үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй аж ахуй нэгж бий. Диско баарнуудын төлөөллийг хүлээн авч уулзаад, саналыг нь сонсоод шийдвэрээ гаргана.

Хариуцлагын гэрээнд зарим хүн эгдүүцээд байх шиг байна. Энэ бол байх ёстой зүйл. Талуудтай ярилцаж байгаад шийдсэн асуудал. Улаанбаатар хотын зүгээс тулгалт хийгээгүй” гэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!