Нийгэм
60 настай иргэн гэртээ бусдад хутгалуулсан байдалтай олджээ
60 настай эрэгтэй бусдад хутгалуулан амиа алдсан байсныг Цагдаагийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
Тодруулбал, нийслэлийн СХД-ийн 19 дүгээр хороонд хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба 00:49 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан 01:02 цагт очиход тус тоотод оршин суух хаягтай иргэн 60 настай эрэгтэй Г бусдад хутгалуулж амиа алдсан байсныг цонхоор орж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.