Зөвлөгөө

500 мянган төгрөгийн 319 азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнгөрсөн ням гарагт явагдлаа. Өнгөрөгч наймдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудаас азтан шалгаруулсан юм. Наймдугаар сард нийт 54 сая 534 мянга 718 баримт хэвлэгдсэнээс 34 сая 464 мянга 352 баримт бүртгэгджээ.
Үндсэн сугалааны дугаарт 78960991 тоо таарсан ба сугалаагаар
Сүүлийн 3 орон таарч 30,000 төгрөгийн азтан – 31008
Сүүлийн 4 орон таарч 100,000 төгрөгийн азтан – 3134
Сүүлийн 5 орон таарч 500,000 төгрөгийн азтан – 319
Сүүлийн 6 орон таарч 1,500,000 төгрөгийн азтан – 24
Сүүлийн 7 орон таарч 3,000,000 төгрөгийн азтан – 2 тус тус тодорсон бол
Найман орон таарвал 20 сая төгрөгийн азтан – тодорсонгүй
Энэ удаагийн тохирлын супер хонжвор 40 сая төгрөг байсан ба 75392911 тоо таарсан ч СУПЕР азтан тодорсонгүй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!