Нийгэм

Л.Оюун-Эрдэнэ:Гадаах орчинд болж буй арга хэмжээг дэмжих Засгийн газрын бодлого цаашид үргэлжилнэ”

Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, харилцаа холбоо технологийн газраас ICT экспог “Digital nation 2021” нэрийн дор зохион байгуулж буй.

ICT экспогийн нээлт Баасан гарагт болсон бөгөөд энэ үеэр олон хүнийг цуглуулж, халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулсан хэмээн олон нийт шүүмжилсээр байна.

Мөн хууль дүрэм, гаргасан журмаа бүгд ижил тэгш мөрдөх ёстойг шаардаж байгаа юм.

Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах тайлбарыг хийлээ. Тэрбээр “Засгийн газар аль болох нээлттэй байх бодлогыг энэ оны дөрөвдүгээр сараас хойш баримталж байна. Энэ зун дотоодын аялал жуулчлалыг дэмжсэн.
Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилээ нээсэн. Энэ мэтээр үе шаттайгаар нээж буй үйл ажиллагаа дундаас гадаа болж буй арга хэмжээг дэмжих бодлогыг Засгийн газар баримталж байна.
“Цахим үндэстэн” арга хэмжээг 120 орчим аж ахуйн нэгж хамтран зохион байгуулж байгаа. Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг дэмждэг тул аж ахуйн нэгжүүдээ дэмжин оролцсон.
Алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй, гэхдээ гадаах орчинд болж арга хэмжээг дэмжих бодлого үргэлжлэх болно. Цаашид урлаг соёлын арга хэмжээг нээх бодлого баримтална” гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв цэнгэлдэхэд зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд өнөөдөр зочилж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!