Зөвлөгөө

Зөвлөгөө 15: Кофе эсвэл ногоон цай

Ногоон цайнд хэр их кофеин агуулагддаг вэ?

Нэг аяга ногоон цайнд дунджаар 20-50 мг кофеин агуулагддаг бөгөөд энэ тийм ч өндөрт тооцогддоггүй. Түүнчлэн цайны төрөл (ихэвчлэн матча цай) болон найруулж буй аргаас шалтгаалан 84 мг хүртэл кофеин агуулах тохиолдол ч бий.

Кофенд хэр их кофеин агуулагддаг вэ?

Ногоон цайны адил кофеины хэмжээ нь кофены төрөл, сорт болон хууралтын хэмжээнээс шалтгаалдаг байна. Дунджаар нэг аяга кофенд 70-140 мг кофеин агуулагддаг.

Хэр их хэмжээний кофеин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй вэ?

Ямар нэг суурь өвчингүй, насанд хүрсэн хүмүүс өдөрт 400 мг хүртэл кофеин хэрэглэх нь аюулгүй юм. Харин бие давхар эмэгтэйчүүдэд энэхүү үзүүлэлт нь 200 мг байдаг. Мөн хүний бодисын солилцоо болон бусад бие махбодын онцлогоос шалтгаалан уг тоо нь өөрчлөгддөг бөгөөд кофеиныг хэтрүүлэн хэрэглэх нь сэтгэл түгшилт, нойргүйдэл болон сандрал дайралтын эмгэгийг үүсгэдэг гэдгийг анхаараарай.

Аль нь сайн бэ?

Кофе болон ногоон цай нь өндөр polyphenols төрлийн антиоксидантын агууламжтайгаас гадна кофеин, катехин (EGCG), хлорогений хүчлийн (CGA) нийлэмж нь цусан дахь холестеролын хэмжээг бууруулан, тураах үйлчилгээ үзүүлдэг эерэг талтай. Гэсэн ч эдгээр бүтээгдэхүүнүүдэд элсэн чихэр, сироп болон бусад төрлийн амт оруулагчийг нэмэлтээр хийх нь сайн нөлөөг нь бууруулж, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, таргалалт, шүдний цооролтыг үүсгэдэг юм. Мөн цаасан шүүлтүүр ашиглаж бэлтгээгүй кофе нь цусан дахь муу холестеролын (LDL) хэмжээг ихэсгэдэг байна.

Тиймээс мэргэжилтнүүд сэтгэл түгшилт, нойргүйдэл болон сандрал дайралтын эмгэгтэй хүмүүс кофены оронд кофеины агууламж бага, L-theanine буюу тайвшруулах үйлчилгээтэй амино хүчлийн агууламжтай ногоон цайг уухыг зөвлөдөг. Харин кофег сэргэг, сонор сэрэмжтэй, бие махбодын бүтээмжтэй байдлыг өндөр байлгахыг хүсвэл сонгож болно. Товчхондоо, эдгээр уух зүйлc нь хоёулаа дор бүрнээ өөрийн гэсэн эерэг болон сөрөг талтай. Мөн дээр дурдсанчлан хүний биеийн онцлогоос шалтгаалан өөрөөр үйлчилдэг билээ.

Хэрэв та хар цай уух дуртай бол

Хар цайнд агуулагддаг кофеины хэмжээ

230 мл хар цайнд дунджаар 39-109 мг кофеин агуулдаг билээ. Энэхүү тоо нь цайны сорт, хэмжээнээс шалтгаалан өөр өөр байдаг.

Хар цайны ашиг тус

Хар, ногоон цайг хоёуланг нь Camellia sinensis гэх цайны ургамлаас гарган авдаг билээ. Хар цайг бэлтгэхдээ навчсыг нь ороон, агаарт тавьж исэлдүүлдгээрээ ногоон цайнаас ялгаатай юм. Энэхүү үйл явцын үр дүнд хар цай нь гүн бор өнгөтэй болдог байна. Хар цайнд агуулагдах theaflavin буюу нэгэн төрлийн антиоксидант нь бие махбодод чөлөөт радикалыг исэлдүүлэн саармагжуулж хоргүй болгох бодисуудыг ялгаруулж байдаг. Түүнчлэн энэ нь зүрх, судасны өвчин үүсэх магадлал болон холестерины түвшинг бууруулдаг эерэг нөлөөтэй. Уг цайнаас өдөрт 3 аягыг хэрэглэх нь зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэлийг 11% бууруулдаг байна. Мөн хар цай нь ногоон цайнаас их ч кофеноос бага кофеины агууламжтай тул сэргэг байхыг хүссэн ч их хэмжээний кофеиныг хүлээж авах чадваргүй хүмүүст хамгийн тохиромжтой юм.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!