Зөвлөгөө

Зөвлөгөө 13: Бага насны хүүхдийг хөл нvцгэн явуулахын ач тус

Бага насны хүүхдийн гутал харахад өхөөрдөм байдаг ч тэдний өсөлт хөгжилтөд саад учруулж байдаг ажээ. Тухайлбал, хүүхэд өөрийн хүрээлэн буй орчныг хөл нvцгэн мөлхөж, алхаж үзэж байж илүү сайн таньж мэддэг бөгөөд оюуны хөгжил хурдан явагдах шалтгаан болдог гэдгийг тодорхойлсон судалгаа ч бий.

Хүүхэд яагаад хөл нvцгэн явах хэрэгтэй вэ?

Орчин цагт бага насны хүүхдэд гутал өмсгөх явдал их байх болсон. Гэвч үнэн хэрэгтээ хүүхэд хөл нvцгэн байснаар хөлний нуман яс болон булчин бэхжиж, нуруу цэх болох үндэс суурь болдог ажээ. Түүнчлэн хөл нvцгэн байж сурсан хүүхэд хүйтэнд амархан даардаггүй, тэсвэртэй болж торнидог.

Хөл нvцгэн байснаар ямар эерэг нөлөө гарах вэ?

Нярай хүүхдийн хувьд 9 сар хүртэл төдийлөн гутал өмсгөхийг зөвлөдөггүй бөгөөд ингэснээр хүүхэд хүрээлэн буй орчноо илүү сайн таньж мэдэхэд тусална гэж үздэг ажээ. Ийнхүү хөл нvцгэн байснаар хүүхэд хэрхэн зөв хөдөлгөөн хийж, явах талаар мэдэгдэхүүнтэй болдог байна.

Хүүхдийн булчингийн хөгжилд тустай.

Хөл нvцгэн байх нь хүүхдийн булчингийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг ба хөлийн арьсыг чөлөөтэй амьсгалах боломжийг олгохын зэрэгцээ гишгэж байгаа газар нь ямар байдгийг мэдэрч, хурдан алхаж сурахад тус дэм болж байдаг. Гутал өмсөх нь хүүхдийн  орчныг мэдрэх боломжийг хаахаас гадна уян хатан байдал хангалтгүй байдаг учраас алхаж сурахад хүндрэлтэй болгодог аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!