Нийгэм

ЭМЯ: 22:00 цагаас хойш хязгаарлалт хийх нь халдварын тархалтыг 20 хувиар хумина

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга н.Баярбат: Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69 хувь нь вакцины нэгдүгээр тундаа хамрагдсан байна. Түүнчлэн дархлаа сэргээх гуравдугаар тунд 240 мянган хүн хамрагдаад буй. Өмнө нь зөвхөн зорилтот бүлгийн хүмүүс гуравдугаар тунд хамрагддаг байсан бол одоогийн байдлаар хамрагдалтын хүрээг тэлж 18 наснаас дээш бүх хүн өрхийн эмнэлэгт хандан дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Түүнчлэн энэ сарын 13-наас эхлэн томуугийн дархлаажуулалт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 270 цэгт 847 эмч ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр томуугийн дархлаажуулалтыг хийж байна.
Үйлчилгээний байгууллагууд гэрээний хэрэгжилтийг хангахгүй байна. Хурим найр зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулсаар байна. Эрдэмтдийн зөвлөлөөс 22:00 цагаас хойш хөл хорио тогтоох санал гаргасан. 22:00 цагаас хойш хязгаарлалт тогтоох нь халдварын тархалтыг 20 хувиар хумих боломжийг олгоно.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга асан А.Амбасэлмаа: Коронавирусийн халдвар нутагшмал болж үлдэх эрсдэл өндөр байна. Вирус өнөөдөр устах уу хэзээ өвчин арилах вэ гэж иргэд асууж байна. Коронавирустэй дасан зохицож амьдрах нөхцөл шаардлага үүсэж магадгүй. Ковид 19 улирлын томуу болж үлдэх эрсдэл бий. Тиймээс ард иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Үүнээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авах хэрэгтэй.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!