uncategorized

Э.Цэндбаатар: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, өндөр амжилт үзүүлж бэлэг барина

Монголын Боксын холбоо өнөөдөр Э.Цэндбаатарыг О.Тулгатай хатуу шүүлттэйгээр ирэх сарын 03-ны өдөр тулалдуулахаар болсон. Энэ талаар Э.Цэндбаатар цахим хуудастаа сэтгэгдлээ оруулжээ.
Тэрбээр “Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Ард түмэнд намайг зөвөөр ойлгуулж өгсөн Лодойсамбуу ахдаа баярлалаа.
Намайг алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэн Монголын Боксын Холбооны шинэ ерөнхийлөгч Х.Нямбаатар болон удирдах зөвлөлийн гишүүддээ маш их баярлалаа гэж хэлээд би улам илүү их хичээж та бүхнийхээ итгэлийг алдахгүй өндөр амжилт үзүүлэн бэлэг барих болно.” гэв.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!