uncategorized

Боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчныг 100.000 ам.доллароор шагнана

Боксын насанд хүрэгчдийн ДАШТ өнөө жил Сербийн Белград хотод болно. Тус тэмцээнд өрсөлдөх есөн ширэн бээлийтнийг сорилго тэмцээнээс сонгоод байгаа билээ.
2021 боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий шагналын санг 2.6 сая ам.доллароор тогтжээ. Улмаар жин тус бүрт түрүүлсэн тамирчныг 100.000, мөнгөн медаль авсан боксчинг 50.000, хүрэл медалиар энгэрээ мялаасан ширэн бээлийтнийг 25.000 ам.доллараар шагнахаар болсон юм. Сонирхуулахад, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар энэ жилийн ДАШТ-д оролцох боломж олгохыг МҮОХ, Монголын боксын холбооноос хүсээд байгаа билээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!