ЗөвлөгөөНийгэм

ТОДРУУЛГА: Сайжруулсан түлшийг ирэх долоо хоногоос худалдаанд гаргана

Өнөөдрөөс эхлэн орон сууцны айлуудын халаалтыг өгч буй. Харин сэрүүн цаг эхэлсэн учир гэр хорооллын айлуудын түлээ түлшний асуудал яригдаж эхлэв. Энэ талаар Таван толгой түлш компанийн хэвлэлийн төлөөлөгч Г.Даваабаатараас тодрууллаа.
–Сайжруулсан шахмал түлш хэзээнээс худалдаанд гарах вэ?
-Өнөөдөр үйлдвэрийн ажил дууслаа. Борлуулалтын цэгүүдтэй гэрээгээ байгуулсаар байна. Гэрээт цэгүүдийг илүү олон болгох үүднээс ирэх даваа гараг хүртэл сунгасан. Тиймээс ирэх нэгдэхээс эхлэн гэрээт цэгүүдээр тараагдаж эхэлнэ. Ирэх мягмар, лхагва гарагуудад худалдаанд олшроод ирнэ.
-Нэг өрхөд олгодог зургаан шуудай түлшний хэмжээг нэмэх үү?
-Одоогоор тийм асуудал яригдаагүй байна. Эхний ээлжид зургаан шуудай олгодгоороо олгоно. Иргэд худалдаанд гарахаас нь өмнө энэ онд ч түлшээ авна гэдгээ хороон дээрээ очиж бүртгэлээ баталгаажуулах хэрэгтэй.
Засгийн газрын шийдвэрээр ирэх оны дөрөвдүгээр сарын 01-ийг хүртэл сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдарсан үнээр борлуулах шийдвэр гарсан аж.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!