Нийгэм

“Хүүхдийн 100 мянга, нэгдүгээр сарын 1-нээс зогсооно”

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн. Өнөөдөр арав гаруй асуудлыг хэлэлцсэн ба хуралдаанаас гарсан эхний шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр хэлэхдээ, Есдүгээр сарын 15-ны өдөр Сангийн яамнаас Засгийн газарт ирэх оны төсөв болон дагалдах хуулиудын төслүүдийг өргөн мэдүүлдэг. Үүний дагуу өнөөдөр 2022 оны оны төсөв болон дагалдах хуулийн төслүүдийг танилцууллаа. Мөн Засгийн газрын хуралдаан бүрээр танилцуулж буй авлигын индексийг бууруулах ажлын хүрээнд Сангийн яамнаас төрийн худалдан авах үйл ажиллагааны үйл явц хууль журмын дагуу, цаг хугацааны хувьд хэрхэн хоцрогдолтой явж байгаа зэрэг статистик судалгааг танилцууллаа. Мөн КОВИД-19-ийн дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл болон үзэл баримтлалын талаар танилцуулга хийлээ
Өнгөрсөн дөрвөн жил утаатай тэмцсэн бол энэ жил түгжрэлтэй тэмцэнэ. Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг сааруулах бодлого хэрэгжүүлнэ. Мөн хүүхдийн мөнгө болох 100 мянгыг он дуумтал олгож, тог, цахилгаан, дулааны мөнгийг он дуустал тэглэнэ. Харин сайжруулсан шахмал ьүлшний үнийг дулааны улирал дуустал л хямдралтай үнээр олгоно.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!