Нийгэм

Архины шилээр бусдыг цохисон ТЕГ-ын хэлтсийн дарга асныг удахгүй шүүнэ

Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Б.Давааням хамт архи уусан хүнийхээ толгой руу архины шилээр цохиж гэмтээсэн зураг өнгөрсөн онд олон нийтэд ил болсон.
Үүний улмаас шилээр цохиулсан Ч.Ганбаатар тархины доргилт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт зэрэг хөнгөн хохирол учирсан байдаг.
Тэгвэл эл хэрэг шүүхийн шатанд очоод 1.6 жил болов. Гэвч энэ хугацаанд хохирогч болон хамт байсан хүмүүс мэдүүлгээсээ буцах зэргээр хэргийг удаашруулж байсан юм. Улмаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байсныг дахин хянаж удахгүй шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!