Нийгэм

Улаанбаатарт 1,645, орон нутагт 1,092 хүн коронавирусийн халдвараар өвчилж, 10 иргэн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,737 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 263,446 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
1,645 нь нийслэл хотод,
1,092 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 5,680 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 10 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Тодруулбал,
21-40 насны – нэг
41-60 насны – дөрөв
61-80 насны – гурав
80-аас дээш насны хоёр хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 993 хүн эндээд байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,867 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 44,122 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн – 12,887
Хүндэвтэр- 5,908
Хүнд – 1,758
Маш хүнд – 314 хүн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Та уншаагүй Орхисон биш биз
Close
Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!