Нийгэм

Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “АИ-92 автобензинийг зарим газарт худалдаалахгүй байгаа талаар мэдээлэл өгье. Энэ нь нийлүүлэгч талтай шууд холбоотой.

Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна. Тухайлбал,

  • АИ-92 шатахуун 21 хоног,
  • дизель түлш 35 хоног,
  • АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна. Хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бий. Гэхдээ бид холбогдох арга хэмжээнүүдийг авч байгаа. Мөн үнэ нэмэгдэх ч нөхцөл байхгүй.

АИ-92 шатахууны нөөц тодорхой хэмжээнд багассан. Тухайлбал зарим шатахуун борлуулагч компанийн нөөц багассан тул бусад байгууллагаас шатахууныг сэлгэх зөөх байдлаар зохицуулалт хийсэн” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!