Нийгэм

Э.Цэндбаатар “Надаас хар тамхины бодис илэрсэн” гэж ярилцлага өгчээ.

Өнгөрсөн долоо хоногт Монголын боксын холбоо Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарыг хөөх шийдвэрийг гаргасан нь өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд байна. Э.Цэндбаатарыг удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан учраас хөөхөөр шийдвэрлэсэн гэж Боксын холбооны Дэд Ерөнхийлөгч Э.Бадар-Ууган тайлбарласан.
Тухайлбал, Э.Цэндбаатар сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэдгийг ч тэрбээр тодотгосон байсан. Үүнийг ч Э.Цэндбаатар бататгаж, тэрбээр tsahiur.mn сайтад сайтад өгсөн ярилцлагадаа “Олимпт явахаас өмнө найз нар дуудаад очсон. Маргааш нь шинжилгээгээр хар тамхины төрлийн бодис надаас илэрсэн. Хэн нэгэн уух зүйлд маань тийм юм хийсэн байх гэж л бодсон. Шинжилгээгээр тийм зүйл гарсан учраас би хуулийн дагуу хариуцлагаа үүрч, шүүхээр орж, 20 хоног баривчилгаанд явсан” гэж ярьжээ.
Тодруулбал, 2020 оны аравдугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хоме плазагийн зам дээр нэг хүн хувцасаа тайлаад шалдан гүйж байна гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Энэ дагуу Зөрчлийн хуулиар шалгаж, шийтгэл оногдуулжээ.
Зөрчлийн хуульд

5.1 дүгээр зүйл.Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах
1.Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Дээрх Зөрчлийн тухай хуулийн 5.1.3 заалтын дагуу Э.Цэндбаатарыг 2021 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн ШШГ-аас албадан саатуулж, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!