Зөвлөгөө

Зөвлөгөө 10: Язралтыг хэрхэн гэрийн нөхцөлд арилгах вэ?

Гоо сайхны мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.

Язралт гэж юу вэ?

Язралт нь нарийн, долгиолсон судал хэлбэртэй арьсан дээр тогтдог сорви бөгөөд ихэвчлэн хэвлий, гуя, цээж, гар зэрэг биеийн хэсгүүдэд үүсдэг билээ. Арьсны язралт барын судал мэт харагддаг тул барууны орнуудад үүнийг “tiger stripes” хэмээн нэрлэдэг байна.

 

Язралт үүсдэг шалтгаанууд

Арьс хэт их сунасны улмаас уян хатан чанар нь алдагдаж, холбогч эд дотор байдаг арьс сунгах үүрэгтэй эластин болон коллагены ширхгүүд тасарч улмаар язралт үүсдэг байна.

Ихэвчлэн энэ нь биеийн хэмжээ огцом өөрчлөгдөхөд тохиолддог бөгөөд энэ үед арьс гэмтэлгүйгээр жигд сунаж амждаггүй байна. Язралт үүсэх нь дараах хүчин зүйлсээс шалтгаалж болно:

  • жирэмслэлт;
  • шилжилтийн нас;
  • огцом жин нэмэх эсвэл жин хасах;
  • биеийн дотоод шүүрлийн өөрчлөлт.

Хэрхэн гэрийн нөхцөлд язралтаас ангижрах вэ?

Гэрийн нөхцөлд үйлдэж буй биеийн арчилгаа нь арьсны бүтэц болон бат бөх чанарыг сайжруулж чаддаг боловч язралтыг, тэр тусмаа удсан язралтын сорвийг эдгээж чадахгүй. Яагаад гэвэл нөгөө л чийгшүүлэгч тосонд гэхэд идэвхтэй бодисын агууламж маш бага байдаг юм. Сорви арилах эсэх нь язралт үүсээд хэр удаж байгаа болон арьсны тань онцлогоос шалтгаалах юм.

Тэглээ гээд та өөрийн биеийн тос, хуурай сойз болон гуужуулагчаа хаях гэж бүү яараарай. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд таны язралтыг бүр мөсөн арилгахгүй ч шинийг үүсэхээс урьдчилан сэргийлэхэд туслах юм. Жишээлбэл, биеийн чийгшүүлэгч тос нь коллаген болон эластины тасрах эрсдэлийг бууруулдаг бол хуурай сойз, гуужуулагч нь цусны урсгалыг сайжруулж, арьсыг тань эрүүл, сайхан харагдуулна.

Дараах найрлагатай биеийн чийгшүүлэгч тосыг хэрэглээрэй:

  • нохойн хошуу, какао, жожоба, кокос зэрэг ургамлуудын тос;
  • центелла азиатика ургамлын ханд;
  • гиалуроны хүчил;
  • Е амин дэм;
  • пептид бодис

Язралтыг арилгах гоо сайхны үйлчилгээнүүд

Гоо сайхны тоног төхөөрөмжүүд хэрэглэснээр язралтын сорви бүр мөсөн алга болно хэмээн найдаж хэрэггүй.  Гоо сайхны мэргэжилтнүүд язралт гарч ирсний эхний нэг жилд язралтын эсрэг гоо сайхны үйлчилгээ авч, эмчилгээнд орохыг зөвлөж байна.

Гоо сайхны үйлчилгээний ачаар холбогч эдийн эсийг идэвхжүүлж өгдөг байна. Тодруулбал, арьсны бүтцийн өөрчлөлтийг өдөөж, шинэ коллаген үүсгэхэд хүргэдэг билээ. Гэвч эдгээр аргууд үүсээд удсан язралтын сорвийг арилгаж чадахгүй бөгөөд зөвхөн харагдах байдлыг нь багасгаж өгөх юм.

Лазер үйлчилгээ

Лазер нь сорви тогтсон эд эсийг устгаж харин бидний бие шинэ коллагены мяндаснууд болон эластин ялгаруулж эхэлдэг байна. Ингэснээр арьсны нөхөн төлжих үйл явц явагдаж эхэлдэг бөгөөд шинэ, илүү бат бөх эд эсүүд үүсдэг билээ. Орчин үеийн лазерын төхөөрөмжүүд арьсны хоёр давхарга дээр ч ажиллах боломжтой байдаг байна.

“HALO хэмээх лазер нь хоёр долгион ашигладаг бөгөөд эхнийх нь дермисийн түвшинд үйлчилж, коллагены эслэгийг шинэчилдэг бол хоёр дах нь арьсны гадаргууг жигд болгодог юм. Ингэснээр бид хоёр төрлийн үр дүн авч байгаа билээ. Язралтын сорви бүдгэрч, арьсны харагдах байдал дээрддэг юм” хэмээн Виктория Клишко хэлсэн байна.

Уг үйлчилгээний дараа арьс улайх, гуужих болон загатнах зэрэг зүйлс илэрдэг бөгөөд энэ нь нөхөн сэргэх үйл явц эхэлснийг илтгэдэг байна.

RF-лифтинг

Энэхүү арга нь лазертай адил хуучин коллагены мяндаснуудыг шинээр сольдог байна. Гэхдээ уг үйлчилгээнд алтаар бүрхсэн зүү ашиглагддаг бөгөөд арьсны дээд давхарга руу нэвтрэн цахилгаан соронзон тог дамжуулах байдлаар коллагеныг идэвхжүүлдэг юм. Мөн лазертай ялгарах өөр нэгэн чанар бол нөхөн сэргээлтийн үйл явц шаардлагагүй билээ.

Мезотерапи

Арьсны дээд давхарга руу олон жижиг зүүгээр хатгах байдлаар амин дэмийн хольцыг нэвтрүүлэх үйлчилгээ юм. Амин дэмийн хольцод гиалуроны хүчил, амин хүчил, пептид, гидроксиапатит зэрэг агуулагддаг бөгөөд эдгээр найрлагууд нь арьсны нөхөн төлжих явцыг түргэсгэж, эластин болон коллагены хэмжээг нэмэгдүүлдэг билээ.

Мезотерапи

Арьсны дээд давхарга руу олон жижиг зүүгээр хатгах байдлаар амин дэмийн хольцыг нэвтрүүлэх үйлчилгээ юм. Амин дэмийн хольцод гиалуроны хүчил, амин хүчил, пептид, гидроксиапатит зэрэг агуулагддаг бөгөөд эдгээр найрлагууд нь арьсны нөхөн төлжих явцыг түргэсгэж, эластин болон коллагены хэмжээг нэмэгдүүлдэг билээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!