Нийгэм

У.Хүрэлсүх: Цар тахлыг даван туулахад төр хувийн хэвшил ойлголцож, хэрүүл тэмцэлгүй байх нь чухал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт эхэллээ.


Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөөдрийн байдлаар 232 мянга гаруй иргэн халдвар авч, 963 хүн халдварын улмаас нас барсан. Аюулт цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн ардаас харамсан гашуудаж байна. Тэдний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Цар тахлаас ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн уналтыг зогсоох, сэргээх чиглэлээр төр засгаас тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж ирсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр Монгол Улсад хийгдэж буй дархлаажуулалтын ажил харьцангуй хурдтай явагдаж байна. Дэлхийн дундажтай харьцуулахад ойролцоогоор зургаан сараар түрүүлж байна. Нийт хүн амын 65 хувь нь буюу 2.1 сая хүн хоёр дахь тунд бүрэн хамрагдсан. Энэ үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн улс орнуудын эхний аравт багтаж байна. Засгийн газар гурав дахь тунгийн вакцинжуулалтын ажлыг наймдугаар сарын 30-аас эхлүүлсэн. Бидэнд тооцоолж чадаагүй олон бэрхшээл саад гарсан. Цаашид бид бодлого стратегиа улам чамбайруулж, хичээх шаардлага байна.

Эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа мэргэжлийн хяналт болон бусад хүчний байгууллагууд ААН, хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Монгол нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Цар тахлын дараа хэвийн байдалд орохгүй гэж ихэнх улс гүрнүүд үзэж байна. Коронавирустай тэмцэх шалгарсан арга вакцинаас өөр олдоогүй байна. Цар тахлыг хохирол багатай даван туулахад төр хувийн хэвшлийн ойлголцол нэн чухал байна. Хэрүүл тэмцлээс хол байх нь чухал. Монгол Улс нэн ядуу, бага орлоготой иргэдээ дэмжих тодорхой дэмжлэгүүд олгосон. Иргэдээ дэмжих, бараа бүтээгдэхүүний өсөлтийн эсрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа. Цар тахлын улмаас өнгөрсөн онд эдийн засаг 4.5 хувиар агшсан ч энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өсч, сэргэлт ажиглагдаж эхэллээ. ДЭМБ, эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр манай улсад хийж буй дархлаажуулалт харьцангуй хурдтай үргэлжилж байна. Дэлхийн дундажтай харьцуулахад ойролцоогоор зургаан сараар түрүүлж байна. Манай улсын иргэдийн 65 хувь нь дархлаажуулалтын хоёр тунг хийлгэжээ. Дархлаажуулалт нь цар тахлыг хохирол багатайгаар даван туулахад тус болно” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!