Нийгэм

Э.ЦЭНДБААТАР: НАМАЙГ ЗОДСОН ХОЁР АХАД БИ ГОМДОЛ ГАРГАХГҮЙ

Монголын боксын холбоо МУГТ Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргасан. Мөн өчигдөр МУГТ Э.Цэндбаатарын зодуулж буй бичлэг цацагдсан нь олон нийтийн анхаарлын төвд байна. Өнөөдөр Монгол Улсын Гавъяат тамирчин Э.Цэндбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрээр Монголын боксын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч, өөрийн бурууг ухамсарлан гаргасан үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр: “Монголын боксын холбооны шийдвэрт би ерөөсөө харамсахгүй байна. Монголын боксын холбооны шийдвэрээр намайг ДАШТ-д оролцох эрхийг хассан болохоос бокс тоглохыг хориглосон зүйл биш. Би бокстоо хайртай. Үе үеийн боксчид болон Монголын боксын холбооноосоо уучлал хүсэж байна. Уучлаарай намайг. Би өөрийнхөө алдаанаас болсон, тамирчин хүн зөрчил гаргасан миний буруу.  Би өөрөө тэдний оронд байсан бол тамирчиндаа сахилга хариуцлага тооцож, үүнтэй адил шийдвэр гаргах байсан. Тухайн үед Монголын боксын холбооны ерөнхийлөгч сонгогдоод дараа нь Х.Нямбаатар ерөнхийлөгч тамирчид, багш дасгалжуулагчдийг бүгдийг нь хоолонд оруулсан. Тэр үед архи ямар нэг төрлийн алкохол байгаагүй. Бид 6 цагийн үед хоолонд орж 7 гэхэд тарсан.  Би дээд үеийн ах нартайгаа 5-уулаа нийлж өөр газарт очиж, согтууруулах ундаа хэрэглэснээр асуудал үүссэн. Хуульзүйн яамны сайд Х.Нямбаатар болон олимпын аварга Э.Бадар-Ууган ах энэ хүмүүсрүү битгий дайраарай. Монголын боксын холбооны удирдлагууд ингэж шийдсэн нь зөв л гэдгийг хэлэх байна. Намайг зодсон хоёр ахад би гомдол санал байхгүй. Тэр өдрийн маргааш би Цагдаагийн байгууллагад гомдолгүй гэдгээ мэдүүлсэн. Энэ бүх зүйл архинаас болсон. Би тэр архийг уудаг нь миний л буруу. Би үүнд маш их гэмшиж байна. Одоо Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Шинэ залуу үеийн дүү нарыгаа ДАШТ-д оролцох бэлтгэлд нь ах нь бэлтгэл хангагч болоод тусалж дэмжих болно. Тэднийг амжилт гаргана гэдэгт зуун хувь итгэлтэй байна” гэлээ.

Related Articles

Back to top button
error: No No Хориотой хонгор минь!!!